Төгсөлтийн дараах сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

Манай төв нь ХАБЭМ-ийн мэргэжилтнүүдийг мэргэжүүлэх төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулдаг.

ТАНИЛЦУУЛГА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ХАБЭМ-ийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулдаг.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшил олгох сургалт:

Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл ахуй-Тархвар судлал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд болон эдгээртэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй мэргэжилтнүүдэд "Хөдөлмөрийн эрүүл ахуйч" төрөлжсөн мэргэшил олгох 6 сарын сургалт.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн эмчийн мэргэшил олгох сургалт:

Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх чадвартай мэргэжлийн эмч бэлтгэх сургалт.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагчийн мэргэшил олгох сургалт:

Хөдөлмөрийн эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх чадвартай сувилагч бэлтгэх сургалт.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн төгсөлтийн дараах тасралтгүй сургалт:

Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг шинэчлэх, сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг тасралтгүй сургалт.

ХАБЭА-н сургагч багшийн сургалт:

ХАБЭА-н сургалт зохион байгуулах, сурган заах арга зүйн ур чадвар эзэмшүүлэх сургалт.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрийн ХАБЭА-н сургагч багш:

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрүүдэд ХАБЭА-н сургалт үзүүлэх чадвартай сургагч бэлтгэх сургалт.

Хариуцсан нэгж

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний газар

Д.Энхдөлгөөн, ХАБЭА-н сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

📞Утас: 77144949
📧Имэйл: enkhdulguun@osh.mn

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДАВХ

📚

Сургалтын хөтөлбөр

Манай төв нь олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөр нь онол болон практик хэсгээс бүрдэх бөгөөд төгсөгчдөд мэргэжлийн чадварыг эзэмшүүлэх зорилготой.

👨‍🏫

Сургагч багш

Манай төвөөс хийдэг сургалтуудыг ХАБЭА-н асуудлаар суралцаж, сурган заах арга зүйн ур чадвар эзэмшсэн ХАБЭА-н сургагч багш нар хичээл заадаг.

👨‍🏫

багш

👨‍🏫

багш

👨‍🏫

багш

👨‍🏫

багш

Сургалтын бааз

🏥

Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг

Occupational Disease Hospital

Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, эмчилгээ, судалгааны төв

🔬

Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори

Occupational Health Reference Laboratory

Хөдөлмөрийн эрүүл мэндийн шинжилгээ, судалгааны лаборатори

Элсэгчдэд тавигдах шаардлага

Элсэгчдэд тавигдах шаардлага

  • Холбогдох мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй
  • ХАБЭА-ийн чиглэлээр ажлын туршлагатай
  • Сургалтад идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй
  • Монгол хэл дээр чөлөөтэй харилцах чадвартай

Сургалтын зар, элсэлтийн бүртгэл

Сургалтын зар гарсан үед элсэлтийн хүсэлт илгээх боломжтой. Элсэлтийн бүртгэлийг онлайн маягтаар хүлээн авч байна.

• Сургалтын зар тус тус гарна

• Онлайн элсэлтийн маягт

• Шалгалт, сонгон шалгаруулалт

• Элсэлтийн үр дүн

Элсэлтийн хүсэлт илгээх

Сургалтын зар гарсан үед элсэлтийн хүсэлт илгээх боломжтой. Таны мэдээллийг хадгалан, сургалтын зар гарсан үед танд мэдэгдэх болно.