
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь эрсдэлийн үнэлгээний аргачлалын зөвлөгөө болон үйлчилгээ үзүүлдэг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ нь ажлын байран дээрх осол, өвчин үүсгэх аюултай, сөрөг хүчин зүйлийг илрүүлэх, түүний эрсдэлийг мэргэжлийн аргачлалын дагуу үнэлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилготой мэргэжлийн үйл ажиллагаа юм.
ХАБЭМ-ийн эрсдэлийн үнэлгээ нь байгууллагын ХАБЭМ-ийн үйл ажиллагааг төлөвлөх, осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгцээг тодорхойлох, үр дүнг нь үнэлэх анхан шатны үнэлгээ юм.
ХАБЭМТ нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд ажлын байран дахь ХАБЭМ-ийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөмж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
"Ажил олгогч нь ... ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх ... үүрэгтэй."
Эрсдэлийн үнэлгээг ажлын байр, тоног төхөөрөмж, технологид өөрчлөлт гарсан тохиолдол бүрт, мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсны дараа заавал хийж, дүнг нь ажилтнуудад танилцуулахыг хуульчилсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/295 дугаар тушаалаар батлагдсан "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж" болон Европын холбооны "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээний удирдамж"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээг алхам алхмаар зохион байгуулдаг.
Identify hazards
Ажлын байранд учирч болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлох
Identify workers at risk
Тодорхойлсон аюулаас хамгаалах шаардлагатай ажилтнуудыг тодорхойлох
Assess risks
Аюулын эрсдэлийн түвшинг мэргэжлийн аргачлалаар үнэлэх
Recommend measures to eliminate or reduce risks
Эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээний зөвлөмж өгөх
Present and hand over assessment results to employers and employees
Үнэлгээний үр дүн болон зөвлөмжийг ажил олгогч, ажилтнуудад хүлээлгэн өгөх
Эрсдэлийн үнэлгээгээр мэргэшсэн ХАБЭМ-ийн мэргэжилтнүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлдэг.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагаас ХАБЭМ-ийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх энэхүү цахим маягтаар хүлээн авч байна.
Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаж эргэн хариу өгөх болно.