
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэдэг нь ажлын байранд хорт болон сөрөг хүчин зүйлсээс болж ажил хийх явцад хүний эрүүл мэндэд нөлөөлж болох эрсдэлийг илрүүлэх, ажлын үүрэг гүйцэтгэх чадварыг үнэлэх, мэргэжлийн тохиромжтой байдлыг тодорхойлох, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор явуулдаг эмнэлзүйн үзлэг юм.
ХАБЭМТ нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орохоос өмнөх эрүүл мэндийн үзлэг болон ажил үргэлжлүүлэх явцад хугацаат эрүүл мэндийн хяналтын үйлчилгээ үзүүлдэг.
Ажил олгогч нь ажилтнуудыг үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах бөгөөд үзлэгийн журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын гүйцэтгэж буй ажил, хөдөлмөрийн онцлогоос шалтгаалан шаардлагатай бол эрүүл мэндийн үзлэгийг нэмэлтээр зохион байгуулах үүрэгтэй.
14.4-д зааснаар:
"Ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журам нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."
31.1-д зааснаар:
"Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ."
Хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг нь дараах зохион байгуулалтаар хийгддэг.
Preliminary Occupational Health Examination
Ажлын байранд тавигдах эрүүл мэндийн шаардлагыг тодорхойлох
Хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг
Мэргэжлийн тохироо
Ажилд ороход эрүүл мэндийн хувьд хориглох заалтгүй / Эрсдэлтэй дүгнэлт
Periodic Occupational Health Examination
Ажилтны ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
Хөдөлмөрийн эрүүл мэндийн хугацаат үзлэг
Мэргэжлийн тохироо
Ажлаа үргэлжүүлэн хийх нь хориглох заалтгүй / Эрсдэлтэй
Ажилтны эрүүл мэндэд эрсдэлгүй ажлын байранд ажиллуулахыг зөвлөх
Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох
ХАБЭМТ нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/340 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам"-д заасан шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ зохион байгуулах чадавхийг бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад эдгээр үйлчилгээг үзүүлж байна.
Холбогдох баримт бичиг:
Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам /ЭМС-ын 2014 оны А/340 дугаар тушаал/Манай төв нь хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахад шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээр хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагын ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг мэргэжлээс шалтгаалсан өвчин (хөдөлмөрийн эрүүл мэнд) судлалын эмч удирдаж, хөдөлмөрийн нөхцөлөөс нь хамааран төлөвлөж, зохион байгуулдаг.
Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг нь хиймэл оюунтай хослон ажиллах суурин дижитал болон зөөврийн рентген оношилгооны төхөөрөмж, ЭХО аппарат, сонсголын бичлэг хийх аппарат, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт тусгайлан зориулагдсан хараа зүйн оношилгооны аппарат, хүний амьсгал болон цусанд карбооксигемоглобин буюу угаарын хийн хордлогын биологийн мониторинг хийх зөөврийн багаж зэрэг хөдөлмөрийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн хүрээнд хийх эмнэл зүйн лабораторийн шинжилгээнүүдийг Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн клиник лабораторид хийдэг. Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан хүнд металлын биомониторингийн шинжилгээ, амьсгал хамгаалах хэрэгслийн тохирооны сорилыг Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори дээр хийж байна.
ХАБЭМТ-ийн Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг нь Эрүүл мэндийн яамнаас мэргэжлээс шалтгаалах өвчний эмчилгээ, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр ажилладаг.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийлгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг дараах цахим маягтаар хүлээн авч байна. Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаж эргэн хариу өгөх болно.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажилтнуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээний мэдээлэлд үндэслэн үзлэгийн төлөвлөгөө боловсруулдаг тул аж ахуйн нэгж, байгууллага уг мэдээллээр ХАБЭМТ-ийг хангах үүрэгтэй.