
ХАБЭМТ нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ХАБЭА-ийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулдаг.
ХАБЭМТ нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ХАБЭА-н ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулдаг.
Аж ахуйн нэгж, байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөж, зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олгох зорилготой ХАБЭА-н сургалт.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
Ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, иргэнд аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.
Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.
Энэ хуулийн 17.1-д заасан сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно:
Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам
Журам харахМанай төв нь ГБХНХС-ын А/130 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н сургалтын жишиг хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж байна.
ХАБЭА-н сургалтын хөтөлбөр харах:
Манай төвөөс хийдэг сургалтуудыг ХАБЭА-н асуудлаар суралцаж, сурган заах арга зүйн ур чадвар эзэмшсэн ХАБЭА-н сургагч багш нар хичээл заадаг.
ХАБЭА-н сургагч багш
ХАБЭА-н сургагч багш
ХАБЭА-н сургагч багш
ХАБЭА-н сургагч багш
Ажил олгогч, нийт ажилтанд зориулсан сургалтын үйлчилгээ авах захиалгыг энэхүү цахим маягтаар хүлээн авч байна.
Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаж эргэн хариу өгөх болно.