Logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн төв

Logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн төв

Мэдээлэл олдсонгүй
Featured Image

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд нь дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байр, үйлдвэрлэлийн орчны хими, физик, сэтгэлзүй, физиологи, биологийн хортой хүчин зүйлсийн өртөлтийг хэмжин тодорхойлж, үр дүнг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэж, эрсдэлийг үнэлж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох нэгдмэл үйл ажиллагаа юм.

ХАБЭМТ нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд тавигддаг хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг үйлчилгээгээр хангаж ажиллаж байна.

Хариуцсан нэгж:

Урьдчилан сэргийлэлтийн газар

 

М.Сэлэнгэ, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ахлах мэргэжилтэн

Утас: 77144949

Имэйл: selenge@osh.mn

 

Gavel outlineХуулийн үндэслэл:

 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:
    • 28.1.5.Ажил олгогч нь “...ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх ...үүрэгтэй”
    • 31.2.Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ.
Badge Tick outlineХөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд тавигдах шаардлага:

 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:
    • 31.1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.
    • 31.3.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/155 дугаар тушаал, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам:
    • 1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг "MNS ISO/IEC 17020, Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" стандартын итгэмжлэлтэй төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ.
    • 3.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль, "MNS 5080:2023, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага", "MNS 4990:2023, Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжилд тавигдах ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ" стандарт, бусад хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг мөрдлөг болгоно.
Workflow outline

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ерөнхий зохион байгуулалт 

MNS 5080:2023 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага стандартын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг дараах үе шатаар зохион байгуулдаг. 

A diagram of a diagram

AI-generated content may be incorrect.

 

 

ХАБЭМТ нь ХНХС-ын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журамд заасан шаардлагын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх чадавхын бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.       

 

Итгэмжлэл:  ХАБЭМТ нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс хөндлөнгийн хяналтын MNS ISO/IEC 17020 стандартаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхээр итгэмжлэгдсэн.

 

 Мэргэжлийн хүний нөөц: ХНХС-ын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан журмын шаардлагын дагуу Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчаар удирдуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байна.

 

A screenshot of a computer screen

AI-generated content may be incorrect.

 

 

Багаж, хэрэгслийн чадавх: ХАБЭМТ нь  хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах, хувь хүний сонсголын түвшинд шуугианы өртөлтийг хэмжих, ажилтны биед нөлөөлж буй доргионы өртөлтийг үнэлэх, амьсгал хамгаалах маскны тохирооны сорилыг үнэлэх зэрэг  олон улсын практикт өргөнөөр хэрэглэдэг, стандартын шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйн багаж, хэрэгслийг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд ашиглаж байна.

 

 

Лаборатори: Тоос,  металл, асбестийн шинжилгээ хийх микрожин, индукцын холбоост плазмын спектрометр,   үе таших болон гэрлийг туйлшруулах микроскопоор тоноглогдсон Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний лабораторийн шинжилгээнд ашиглагдаж байна. Түүнчлэн ХАБЭМТ-д хийгддэггүй зарим төрлийн шинжилгээг хийхэд ISO 17025 стандартаар итгэмжлэгдсэн бусад лабораториудтай хамтран ажиллаж байна.

 

Clipboard outlineХөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт илгээх

Аж ахуйн нэгж, байгууллагаас хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх энэхүү цахим маягтаар хүлээн авч байна. Хүсэлт хүлээн авснаас хойн ажлын 2 өдөрт багтаж эргэн хариу өгөх болно.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүсэлт илгээхээс өмнө үнэлгээнд хамрагдах албан тушаалын жагсаалт, албан тушаал бүрд ажиллах ажилтны тоог тодорхойлсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн технологи, ажлын байран дахь  ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийн мэдээллээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний төлөвлөгөө боловсруулах мэргэжилтнийг хангана.

  • Байгууллагын нэр:
  • Үйл ажиллагааны чиглэл:
  • Үнэлгээнд хамрагдах ажлын байрны байршил:
  • Харилцах ажилтны нэр:
  • Харилцах албан тушаал:
  • Харилцах утасны дугаар:
  • Харилцах  и-мэйл хаяг:

Түгээмэл, асуулт, хариулт

Ажилтан хөдөлмөрлөх явцдаа ямар сөрөг хүчин зүйлд өртөж байгаа, түүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үнэлгээ юм.

Хариулт: Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажлын байрны аюултай болон эрсдэлтэй хүчин зүйлсийг тодорхойлж, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангах, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн төлбөрийн үндэслэл бий болгох, байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдал ба бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай процесс юм.

Хариулт: Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах төлөвлөгөө гаргахад, ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад ашиглана.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тусгай зөвшөөрөл буюу итгэмжлэлтэй дараах шалгуурыг хангасан байгууллага хийнэ. Үүнд:

Үнэлгээ хийх байгууллага нь "MNS ISO/IEC 17020, Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" стандартын итгэмжлэлтэй байх юм.

Хэмжилт, сорилт хийх лаборатори "MNS ISO/IEC 17025, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага" стандартаар итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг ашиглана.

Үнэлгээний тайланг MNS 5080:2023 стандартын 4.3.6 дахь заалтын дагуу мэргэжлийн тусгай эрх бүхий— мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч — шалгаж, гарын үсэг зурж баталгаажуулна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэгдсэн байгууллагын мэдээллийг Үндэсний итгэмжлэлийн төвийн дараах вэб хуудсаар орж шалгана. https://www.mnas.gov.mn/accredited

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн нөхцөлтэй эрсдэлгүй үнэлэгдсэн ажлын байранд 5 жил, дунд эрсдэлтэй бол 3 жил тутамд хийлгэж ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл ажилтны эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүйг баталгаажуулна. Хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд уг үнэлгээг жил тутам хийлгэж байх шаардлагатай

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ.

Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”,  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5080:2023 болон хөдөлмөрийн эрүүл ахуйн бусад стандартууд мөрдөгддөг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын хавсралтаар үнэлгээний зардал нь ажлын байрны тоо, түүврийн хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй байна гэж заасан.

Footer-Logo

Хөдөлмөр аюулгүй байдал,

эрүүл мэндийн төв

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж

Хаяг

Footer-Logo

976-77124949

Утасны дугаар

Footer-Logo

info@osh.gov.mn

И-мэйл хаяг

Газар

Байршил

Холбоос

  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийдэг эмнэлгүүд
  • ХАБЭМ-ийн сургалтын байгууллагууд
  • Лого татах

Сошиал медиа

Онлайн:0
7 хоног:0
Сар:0
Нийт:0
Copyright © 2025 Ёс зүйн хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.