Logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн төв

Logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл мэндийн төв

Мэдээлэл олдсонгүй

ХАБЭА-Н СУРГАЛТ

Featured Image

ХАБЭМТ нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ХАБЭА-ийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулдаг.

  • Ажил олгогчийн сургалт: Аж ахуйн нэгж, байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөн, зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олгох зорилготой ХАБЭА-н сургалт. 

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид зориулсан сургалт: Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ. 

  • Ажилтанд зориулсан сургалт: Ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, иргэнд аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү хөтөлбөр чиглэнэ.

 

Хариуцсан нэгж:

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний газар

 

Энхдөлгөөн, ХАБЭА-н сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Утас: 77144949

Имэйл: selenge@osh.mn

 

Gavel outlineХуулийн үндэслэл:

 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:
    • 17.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. 

    • 17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно:

      • 17.2.1. шинээр ажилд орж байгаа иргэний сургалт;

      • 17.2.2. өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалт;

      • 17.2.3. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт.

    • 17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна.

    • 17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.

 

Badge Tick outlineХАБЭА-н сургалт хийхэд тавигдах шаардлага:

 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:

    • 17.5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам (линк холбох https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431918004642):

 

Gears outline

Сургалтыг зохион байгуулах чадавх

 

  • Сургалтын хөтөлбөр: Манай төв нь ГБХНХС-ын А/130 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н сургалтын жишиг хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж байна.

ХАБЭА-н сургалтын хөтөлбөр харах:

  • Ажил олгогчийн сургалт ( хөтөлбөр файлаар харах)

    • Ажилтны сургалт ( хөтөлбөр файлаар харах)

      • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид зориулсан сургалт ( хөтөлбөр файлаар харах)

  • Сургагч багш: Манай төвөөс хийдэг сургалтуудыг ХАБЭА-н асуудлаар суралцаж, сурган заах арга зүйн ур чадвар эзэмшсэн ХАБЭА-н сургагч багш нар хичээл заадаг. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАБЭА-н сургагч багш

ХАБЭА-н сургагч багш

ХАБЭА-н сургагч багш

ХАБЭА-н сургагч багш

 

Clipboard outlineХөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийлгэх хүсэлт илгээх 

 

Ажил олгогч, нийт ажилтанд зориулсан сургалтын үйлчилгээ авах захиалгыг энэхүү цахим маягтаар хүлээн авч байна. Хүсэлт хүлээн авснаас хойн ажлын 2 өдөрт багтаж эргэн хариу өгөх болно.

  • Байгууллагын нэр:
  • Үйл ажиллагааны чиглэл:
  • Сургалтын төрөл:
  • Сургалтад хамрагдах хүний тоо:
  • Сургалт хийх байршил:
  • Харилцах ажилтны нэр:
  • Харилцах албан тушаал:
  • Харилцах утасны дугаар:
  • Харилцах  и-мэйл хаяг:
Footer-Logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал,

эрүүл мэндийн төв

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж

Footer-Logo

976-77124949

976-77134949

976-77144949

Footer-Logo

info@osh.gov.mn

Газар

Байршил

Холбоос

  • Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийдэг эмнэлгүүд
  • ХАБЭМ-ийн сургалтын байгууллагууд
  • Лого татах

Сошиал медиа

Онлайн:0
7 хоног:0
Сар:0
Нийт:0
Copyright © 2025 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.